Манай хамт олон 680 мод тарьж, ургуулж байна.

Preview

“Үндэсний мод тарих өдөр”-ийг тохиолдуулан энэ сарын 15-ны өдөр манай хамт олон “Энгүй Ундарга” компанийнхаа агуулахын талбайд улиас, шар хуайс, үхрийн нүд зэрэг мод, жимс жимсгэнийн бут тарилаа.

Мөн бид өнгөрөгч хавар голт бор, монос, догар зэрэг мод тарьж амжилттай ургуулж байгаа билээ. Бид энэ жил нийт 680 модыг тарьж, ургуулан, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн байгаль орчноо хамгаалах зорилгод хувь нэмрээ оруулж байна. Мод тариад орхих бус тарьсан модоо ургуулах нь хамгийн чухал гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг.

Мод ургамал нь агаарын чийгшлийг 4-7 хувь ихэсгэдэг. Мод нь дуу чимээ намсгахаас гадна зуны улиралд шороо тоосны 50 хувь, өвлийн улиралд 40 хувийг өөртөө шингээж агаар цэвэрлэдэг зэрэг сонирхолтой баримтууд бий. 

Та бүхнийг мод тарьж, тарьсан модоо ургуулан байгаль дэлхийдээ нэгэн шинэ амь бэлэглэхийг уриалж байна. 

Preview
Preview
Preview
Preview
Preview
Preview
Preview
Preview
swiper-img
swiper-img
swiper-img
swiper-img
swiper-img
swiper-img
swiper-img
swiper-img
swiper-img
swiper-img
swiper-img
swiper-img
swiper-img
swiper-img