Худалдааны зөвлөх /эрэгтэй/ 

Preview
  • closedate:25/05/2023
  • company:ARB Mongolia
  • department:Борлуулалтын алба

“ARB” брэнд нь чанар, найдвартай байдлыг бүхнээс илүүд үздэгээрээ дэлхий дахинд танигдсан билээ. Бид хамгийн орчин үеийн үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнээрээ дамжуулан автомашин сонирхогч, бартаат замын аялагч нартаа урам зориг, эрч хүчийг түгээдэг. ARB бол өндөр стандартыг хангасан, найдвартай, аюулгүй бөгөөд хүмүүсийг шинэ аялалд хөтөлсөн дэлхийд тэргүүлэгч брэнд билээ.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Автомашин, аялалын тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг борлуулах, сурталчлах, хэрэглэгч, үйлчлүүлэгчид зөвлөх үйлчилгээ үзүүлэх;
  • Дэлгүүрийн өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллана.

Тавигдах шаардлага:

  • Харилцааны өндөр ур чадвартай;
  • Борлуулалтын авьяастай;
  • Тогтвор суурьшилтай, дэвшин ажиллах сонирхолтой;
  • Харилцаа хандлага болон хувийн хариуцлага сайтай;
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй бол давуу тал болно.
  • Өмнө нь автомашин, тоног төхөөрөмжийн худалдаа борлуулалтын салбарт ажиллаж байсан бол давуу талтай;

Нэмэлт мэдээлэл:

  • Ажлын цагийн хуваарь: 09:00-18:00, 11:00-20:00 цагийн ээлжээр ажиллах;
  • Үндсэн цалин+Борлуулалтаас хамаарч урамшуулалт цалин авах боломжтой;
  • Хаяг: Сүхбаатарын талбай, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн зүүун урд талд.
  • Та биечлэн ирж уулзах бол Соёмбо тауэрын 2701 тоотод ирж уулзана уу.