Хамт олноороо урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдлаа

Preview

Аливаа байгууллагын хөдөлгөгч хүч, тогтвортой ажиллах үндэс бол ажилтнууд байдаг билээ. Тиймдээ ч манай компанийн зүгээс хамт олныхоо эрүүл мэнд, нийгмийн асуудал зэрэгт үргэлж анхаарал хандуулж ажилладаг. Жил бүр байгууллагынхаа бүх ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулдаг уламжлалтай. 

Энэ удаагийн урьдчилан сэргийлэх үзлэгийг 11 дүгээр сарын 25, 27-ны өдрүүдэд “Мөнгөн гүүр” эмнэлэгтэй хамтран зохион байгууллаа. Ажилтнууд рентген зураг авхуулах, ходоод дурандуулах болон есөн төрлийн нарийн шинжилгээнд хамрагдаж, мэргэжлийн эмчийн зөвлөгөө үйлчилгээ авсан юм. 

САЙНЫГ ХАМТДАА БҮТЭЭНЭ – ХАНХӨГШИН ГРУПП