Хүний нөөцийн бодлого
Манай компани ажилтан бүрийг ахиж дэвших, сурч хөгжих боломж бүхий ажлын байраар хангаж, байгууллагын соёл, ажлын бүтээмж, чанар, ажилтны сэтгэл ханамжийг тогтмол сайжруулж, тогтвортой хөгжлийг эрхэмлэн ажилладаг.
Манай ажилтнуудын соёл нь ёс зүй, чин сэтгэл, сайжруулалт дээр суурилдаг тул бид үйл ажиллагаандаа компанийнхаа эдгээр үнэт зүйлсийг баримтлан ажиллахыг хичээдэг.
Бидний үнэт зүйл бол ёс зүй, чин сэтгэл, сайжруулалт. Манай байгуулагад нэгдсэн ажилтан бүр эдгээр үнэт зүйлийг баримталж, өөртөө бий болгох нь чухал юм.
Сонгон шалгаруулалт
Бид ажилд орох хүсэлт гаргасан ажил горилогч бүрд тэгш боломж олгож, сонгон шалгаруулалтаа шударга, ил тод, нээлттэй явуулдаг.
Нээлттэй ажлын байрыг цахим хуудасныхаа “Нээлттэй ажлын байр” хэсэгт зарладаг.
Өргөдөл хүлээн авах хугацаа дуусмагц дараахь байдлаар шалгаруулалт хийдэг. Үүнд:
- Анкетын шалгаруулалт;
- Ярилцлага;
- Нэмэлт сонгон шалгаруулалт;
- Ажилтныг сонгон ажилд авах.
Эцсийн шийдвэрийг сонгон шалгаруулах комисс гаргадаг бөгөөд тухайн ажлын зар хаагдсанаас хойш 21 хоногийн хугацаанд багтаан ажил горилогчид шийдвэрийг эргэн мэдэгддэг.
Та бидэнтэй нэгдсэнээр ёс зүйтэй, мэргэжлийн, бүтээмж сайтай хамт олноос суралцан мэдлэг чадвараа ахиулж, үр дүнд суурилсан өрсөлдөхүйц цалин, урамшуулал, хөнгөлөлт хангамж, ажилтан бүрд тэгш боломж олгосон орчинд ажиллах болно.
Залуу, эрч хүчтэй хамт олон
Сурч хөгжих хязгааргүй боломж
Өрсөлдөхүйц цалин урамшуулал
Нээлттэй ажлын байр
№ | Ажлын байр | Дэлгэрэнгүй | Анкет хүлээн авах хугацаа |
---|---|---|---|
1 | Халаалт, агаар сэлгэлийн инженер | Ажлын байрны дэлгэрэнгүй | 25/05/2023 |
2 | Холбоо дохиолол, автоматикийн инженер | Ажлын байрны дэлгэрэнгүй | 25/05/2023 |
3 | Архитектур | Ажлын байрны дэлгэрэнгүй | 24/05/2023 |
4 | Худалдааны зөвлөх /эрэгтэй/ | Ажлын байрны дэлгэрэнгүй | 25/05/2023 |